Ирэх долоо хоногийн Баасан гараг буюу энэ сарын 13-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.
Тодруулбал, энэ сарын 09-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Алтайн өвөр говиор ялимгүй цас, энэ сарын 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, энэ сарын 12-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -19...-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -13...-18 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -7...-12 градус, өдөртөө +4...-1 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -1...-6 градус, бусад нутгаар шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -4...-9 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.