Төрөөс иргэн, аж ахуй нэгж байгууллагад олгож буй үйлчилгээг цахимаар түргэн шуурхай хүргэх, цаг хугацаа хэмнэх, ойн баялгийг ашиглах, тээвэрлэх, гарал үүслийн гэрчилгээ олгох, хянах үйл ажиллагаанд erp.forest.gov.mn программыг нэвтрүүллээ.
Ингэснээр мод, модон материалын тээвэрлэлт, гарал үүслийн мэдээллийг цахимаар олгох, хянах, баталгаажуулах боломж бүрдэж байгааг БОУАӨЯ мэдээлэв. Мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг цаасан болон цахим хэлбэрийг хослуулан ашиглахаар зохицуулж, энэ оны зургаадугаар сараас цагдаагийн байгууллагын шалган нэвтрүүлэх цэгүүдэд уг гэрчилгээг зөвхөн цахимаар шалгаж, баталгаажуулахаар төлөвлөжээ.
Ингэснээр тээвэрлэж буй мод, модон материалын хууль ёсны эсэхийг газар дээр нь шуурхай хянах, хууль бус мод бэлтгэж тээвэрлэхийг таслан зогсоох, хяналт шалгалтын үр нөлөөг нэмэх нөхцөл бүрдэж байгаа юм. Цаашид erp.forest.gov.mn программыг ойн салбарын хяналт, зөвшөөрөл, мэдээллийн үндсэн систем болгон хөгжүүлж, холбогдох байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, албан хаагчдыг мэргэшүүлэх ажлыг үе шаттай хийх ажээ.