УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Боловсролын салбарын талаар өмнө нь олон удаа байр суура илэрхийлж байсан бөгөөд түүнийг ашиг сонирхлын зөрчилтэй, авлигын хэрэг үйлдсэн гээд огцруулах бичгийг Ерөнхий сайдад хүргүүлж байсан удаатай.
Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан, “Боловсролын сайд П.Наранбаяр та ёс зүйтэй бол одоо өргөдлөө өгсөн нь дээр шүү. Боловсролын салбарыг самарч дуусгалаа” гэжээ.