Х.Нямбаатар: Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад удахгүй орно. Гэсэн хэдий ч лагийн үнэр арилахгүй

Х.Нямбаатар: Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад удахгүй орно. Гэсэн хэдий ч лагийн үнэр арилахгүй

Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламжийг ирэх аравдугаар ашиглалтад оруулахаар болсон талаар албаныхан мэдээлж байсан. 

Тэгвэл үүнтэй холбоотойгоор Хотын дарга Х.Нямбаатар дараах мэдэгдлийг хийжээ. Тэрбээр, "Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад удахгүй орно. Гэсэн хэдий ч лагийн үнэр арилахгүй. Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр баригдаж байгаа саарал ус дахин боловсруулах үйлдвэрт технологийн ус нийлүүлж чадахгүй. Учир нь хүнсний, арьс ширний, ноос ноолуурын гэх мэт үйлдвэрүүд, эмнэлгүүд урьдчилан цэвэрлэх байгууламж барихгүйгээр одоогийн байгаагаараа хаягдлаа нийлүүлсээр байх тохиолдолд шинэ цэвэрлэх технологид нийцсэн саарал ус МСС-н үйлдвэрт нийлүүлж чадахгүй уг үйлдвэр ажиллахгүй. Хоёрт бид лаг хатаах, шатаах үйлдвэр манай улсад нэг ч ширхэг байхгүй. Улаанбаатар, 21 аймаг, томоохон суурин газрын цэвэрлэхүүд бүгд лагаа байгальд хатаагаад булж байгаа. Бас туулын бохирдол арилахгүй. Туул гол зарим газраа 1-1.50 см лаг хагшаасдаа баригдсан. Асар зардал гаргаж лаг хагшаасыг цэвэрлэж сэргэнэ. Бас үйлдвэрүүд урьдчилсан цэвэрлэх барихгүйгээр хэзээ ч асуудал шийдэгдэхгүй. Улаанбаатар төр, хувийн хэвшлийн түншлэлээр лаг хатаах шатаах үйлдвэрийн тендер удахгүй зарлана. Ардчилал ярьдаг намчин, нэг хорооноос сонгогдож үзээгүй, биеэ үнэлж жиргэдэг нэг өвгөн шинэ цэвэрлэх манай намын гавьяа гээд жиргэхээр нь бичлээ. Ийм биеэ үнэлэгч өвгөд бас манай дарга нараас зардал авч амьдарна. Долооно. Гадаадад зугаална. Харахаар өрөвдөөд байдаг юм зайлуул. Ихэвчлэн дурсамжаараа амьдарна. Мэдэмхийрнэ. Бурхан өршөөг тэднийг" гэжээ.