Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнийг МАН-ын бүлгийн даргаар томилсон. Тиймээс тус байнгын хорооны даргыг шинээр сонгох шаардлага үүсээд буй.
Тэгвэл Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Ц.Сандаг-Очирыг сонгохоор ярилцаж байна.
Ц.Сандаг-Очирын хувьд Халдашгүй байдлын дэд хорооны даргаар ажилладаг бөгөөд Нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргаар хоёр удаа ажилласан бөгөөд 2020, 2024 оны УИХ-ын сонгуулиар Налайх, Багануур, Багахангай дүүргээс парламентад сонгогдон ажиллаж байгаа юм. Ирэх долдугаар сарын эхээр байнгын хороодын дарга нарыг солино. Гэхдээ Ц.Сандаг-Очирыг энэ өдрүүдэд томилж буй учир солихгүй аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг өнөөдөр /2025.06.25/ Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар сонгохоор төлөвлөж байсан ч УИХ-ын чуулганы хуралдаан давхцсан учир хойшлуулаад байна.