Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх улс төрийн шийдвэр 2026 оны 10 дугаар сарын 16-ны баасан гарагт хуралдсан Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчдийн хуралдаанаар гаргасан.
Тэгвэл Чингэлтэй дүүргийн ИТХ өнөөдөр /2026.11.02/ хуралдаж, дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжлээ. Уг шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва батламжилснаар тэрбээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын үүрэгт ажилдаа албан ёсоор орох юм.