УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр /2026.11.02/ хуралдаж байна. Энэ үеэр 14 хоногийн турш ирц бүрдээгүйн улмаас хуралдаагүй байсан УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, дэд дарга нараа тодруулжээ.
Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлэг шинэ даргаа сонгох асуудлаар хоёр долоо хоног хуралдаагүй бол дэд дарга нараа тодруулах асуудлаар дахин 14 хоногийн турш хуралдаж чадаагүй юм. Тэгвэл өнөөдрийн бүлгийн хурлаар дэд дарга нараа тодруулах асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Г.Хосбаяр, Р.Сэддорж, Ш.Бямбасүрэн нарыг АН-ын бүлгийн дэд даргаар сонгожээ. Энэ тухай эргэн мэдээлэх болно.