Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.'
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Хэнтий, Дорнодын зарим, Сэлэнгийн ихэнх, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговийн хойд сумдын нутгаар 0.0-5.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Онон, Улз голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +10...+15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсгээр +4...+9 градус, бусад нутгаар -2…+3 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 0...+2 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.