ХОМ-ээ худал мэдүүлсэн "хэрэг"-ээр ажлаасаа чөлөөлөгдсөн НБТСГ-ын дарга асан С.Саранцэцэг дахин тус албан тушаалдаа горилж, сонгон шалгаруулалтад бүртгүүлжээ

ХОМ-ээ худал мэдүүлсэн "хэрэг"-ээр ажлаасаа чөлөөлөгдсөн НБТСГ-ын дарга асан С.Саранцэцэг дахин тус албан тушаалдаа горилж, сонгон шалгаруулалтад бүртгүүлжээ

Авлигатай тэмцэх газраас хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан талаараа мэдээлсэн. 

Тодруулбал, АТГ энэ оны эхний 10 сарын байдлаар нийт 140 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаснаас 79 албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүний орлого, хөрөнгийг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн болох нь тогтоогдсон байна. Үүнтэй холбоотойгоор 51 албан тушаалтанд зохих хариуцлагыг тооцуулаад байгаа аж. Тухайлбал, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга С.Саранцэцэг, “Багануур” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн М.Отгонбаяр нарын 9 албан тушаалтыг Авлигын эсрэг хуулийн 13.8.4-т заасны дагуу нийтийн албанаас халах хариуцлага тооцуулан шийдвэрлэжээ. 

Тэгвэл АТГ-т хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн зэрэг асуудлаас үүдэж, ажлаасаа чөлөөлөгдсөн Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга С.Саранцэцэг нь дахин тус албан тушаалд томилогдохоор "горилж" байгаа гэх мэдээлэл байна. 

д, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга асан С.Саранцэцэг ТАЗ-өөс зарласан сонгон шалгаруулалтад бүртгүүлжээ

Тодотговол, Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны тухай хуульд зааснаар Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын даргыг сонгох сонгон шалгаруулалтыг энэ сарын 19-ний өдөр зарлажээ. Тус сонгон шалгаруулалтын бүртгэл өчигдөр /2026.10.30/ дууссан бөгөөд нийт дөрвөн хүн уг албан тушаалын төлөө өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна. Тэгвэл эдгээр нэр бүхий хүмүүсийн дунд Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга асан С.Саранцэцэг байгаа аж. Өөрөөр хэлбэл, АТГ-т хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн зэрэг асуудлаас үүдэж, ажлаасаа чөлөөлөгдсөн Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга асан С.Саранцэцэг нь дахин тус албан тушаалдаа горилж, сонгон шалгаруулалтад бүртгүүлээд байгаа аж. Харин Төрийн албаны зөвлөл түүнийг дээрх сонгон шалгаруулалтад оруулах эсэх нь одоогоор тодорхой болоогүй байгаа юм байна.

Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга асан С.Саранцэцэг нөхөр УИХ-ын гишүүн асан Л.Энхболдын хамт

Ташрамд өгүүлэхэд, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга асан С.Саранцэцэг нь УИХ-ын гишүүн асан Л.Энхболдын гэр бүлийн хүн бөгөөд тэрбээр 2024 оноос хойш Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан нэгэн юм. Тэрбээр өөрийн нэг жилийн орлогоо 51.9 сая, гэр бүлийн гишүүдийн орлогоо 30 сая, 23 адуу, 200 хонь, 144 ямаатай хэмээн мэдүүлсэн байна. Мөн 50 саяын үнэ бүхий Mercedes Benz S350L машинтай, 937 сая төгрөгийн орон сууцтай хэмээн хөрөнгө орлогоо мэдүүлж байжээ.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө