Ардчилсан нам ээлжит 4:11 мэдээллийн цагаа хүргэлээ.
Ардчилсан намын бүлгийн дарга Б.Түвшин "Хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим алдагдаад байгаатай холбоотойгоор Ардчилсан намын гаргасан мэдэгдлийг танилцууллаа.
Үүний дараа УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Үндсэн хуулийн 14-р зүйлд Шударгаар шүүлгэх гэсэн үндсэн заалт байгаа. Шударгаар шүүлгэх гэдэг нь нэгдүгээрт, шударгаар шүүлгэх, хоёрдугаарт, өөрийн холбогдсон хэрэг маргааныг нэн даруй шүүхэд сонсгож асуудлаа шийдвэрлүүлэх гэдэг агуулгатай. Гэтэл Үндсэн хуулийн энэ агуулга бодит байдал дээр хэрэгжихгүй байна. Шүүхээс хэрэг маргааныг буцаадаг асуудал нь шүүх өөрөө шүүх байхаа болиод яллагч болж хувирсан байгаа асуудал. Монгол Улсад эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхээс хэрэг буцаах тухай ямар ч зүйл, заалт байхгүй. Монгол Улсад тийм хууль байхгүй. Гэтэл УДШ хүртэл хэрэг буцаадаг болсон" хэмээн ярилаа.