Японы нүдний шилний JINS брэнд энэ сарын 29-нд Имарт Уранган худалдааны төвийн нэгдүгээр давхарт шинэ салбараа нээж, цанталтын эсрэг линзийг Монголд анх удаа танилцууллаа.
Амны хаалт зүүх, халуун хоолны уур савсах, дасгал хөдөлгөөн хийх, хүйтэн орчноос дулаан өрөөнд орох зэрэг өдөр тутмын нөхцөлд шилээ байнга арчих шаардлага гардаг. Харин JINS брэндийн тусгай бүрхүүлт линзтэй нүдний шилийг сонгосноор цанталтыг тодохрой хувьд бууруулах боломжтой болж байна. JINS-ийн цанталтын эсрэг линз нь чийг татах (гидрофиль) шинж чанартай тусгай бүрхүүлтэй учраас чийгийг дусал болгон тогтоодоггүй онцлогтой. Ингэснээр гэрэл сарнихгүй, харах орчин тод хэвээр үлдэнэ. Цанталтын эсрэг энэхүү нүдний шилний линзийг хэрэглэгчид хүссэн хүрээндээ суулгуулах боломжтой юм.
JINS нь загварлаг сонголт, хэрэглээний тав тух, хүртээмжтэй үйлчилгээгээрээ алдартай Японы нүдний шилний брэнд бөгөөд Таван Богд Группийн охин компани UBP албан ёсоор Монголын хэрэглэгчдэдээ санал болгож байна.
Шинэ салбарын нээлтийг тохиолдуулан урамшуулал зарлах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг JINS Mongolia-ийн албан ёсны сувгуудаас аваарай.
Салбар дэлгүүрүүд:
- Имарт Уранган: 1-р давхар, 09:00–22:00
- Галлериа Улаанбаатар: 2-р давхар, 10:00–20:00
- Улсын Их Дэлгүүр: 2-р давхар, 08:00–22:00
Таван Богд Групп дэлхийн стандартыг танд улам ойртуулсаар байна.
JINS: Амьдралыг илүү тодоор.


