“Астана-2026” чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд хүч үзэх Ц.Намуунцэцэг эхний барилдаандаа өмнөх жил Азийн АШТ болон ДАШТ-д дараалан түрүүлсэн Хойд Солонгосын Ох Кён-Рёнтой учраа таарлаа.
Тэд энэ оны “Улаанбаатар опен” тэмцээнд мөн оноолтоор таарч, хүч сорьж байсан юм. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд Х.Болортуяа эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд Испани, Нигерийн бөхчүүдийн барилдааны ялагчтай дараагийн тойрогт хүч үзнэ. Харин эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Б.Зэнээмэдэр ДАШТ-ий хүрэл медальт, Европын аварга Арменийн Вазген Теванянтай барилдана. 97 кг-ын жинд Т.Дэмчигдорж Туркийн Алперен Токгозтой хүч сорино. Тус барилдаанд ялсан бөхийг шигшээ 16-д АНУ-ын бөх Кайл Снайдер хүлээж байна. Тэрээр олимпын наадмын алт, мөнгөн медальт, дэлхийн дөрвөн удаагийн аварга юм. Өнөөдөр 21:00 цагаас эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Э.Дэлгэрмаа хүрэл медалийн төлөө барилдана.