Улсын ерөнхий прокурорын газраас “Үнэн ба зөв нам”-ын дарга А.Отгонбаатар болон П.Шинжээравдан нартай холбоотой гэмт хэргийн талаарх мэдээллийг харьяаллын дагуу Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт шалгуулахаар шилжүүлсэн байдаг.
Тодруулбал, иргэн Б.Мөнхсайхан, Г.Гүррагчаа нарын 2026 оны аравдугаар сарын 5-нд гаргасан “Үнэн ба зөв намын удирдах албан тушаалтнууд, гишүүд, дэмжигчид нь үндэсний эв нэгдлийг бусниулахаар цахим сүлжээнд хуурамч хаяг ашиглан олон нийтийг үймээн самуунд уриалж, турхирсан үйл ажиллагаа явуулсан” гэх мэдээллийг Улсын ерөнхий прокурорын газар хүлээн авч, аравдугаар сарын 6-нд холбогдох байгууллагад шилжүүлсэн байдаг.
Тэгвэл П.Шинжээравдан А.Отгонбаатар нар өчигдөр /2026.10.14/ Тагнуулын ерөнхий газарт байцаалт өгөх гэж буйгаа бичлэг болгон, цахим хуудсандаа байршуулсан байна. Ингэхдээ "Төр дуудсан гэдэг шиг тагнуул дуудсан", "Үүнийг улс төрийн захиалга гэж харж байна. Бидний суудлыг луйвардсан учир бид улс төрд суудал авч чадаагүй. Гэсэн ч ард минь байгаа бидний сонгогчдыг дарж авах бодлого гэж харж байна" гэх мэтээр ТЕГ-т дуудагдсанаа улс төрийн "шоу" болгон ашиглаж байна уу гэсэн хардлагыг төрүүлж буй юм.