ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү нарын хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзаж, тэднийг цагаатгасан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр боллоо

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү нарын хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзаж, тэднийг цагаатгасан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр боллоо

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү нар холбогдох хэрэгт прокуророос эсэргүүцэл бичиж, Улсын дээд шүүхэд хандсан ч тус шүүх хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээс татгалзаж шийдэрлэжээ. 

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэргээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.

Улмаар анхан шатны шүүхээс Д.Нямхүүд холбогдох хэргийг цагаатгаж байсан бол Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Тиймээс прокуророос анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эсэргүүцэж, Улсын дээд шүүхэд хандаад байсан юм. Тэгвэл Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар тус хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Нэг үгээр хэлбэл ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү нар холбогдох хэргийг цагаатгасан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, шүүх тэднийг буруугүй гэж үзлээ.