ВИДЕО: Истанбул хот үерт автаж, сургуулиудыг хаан, мотоциклийн хөдөлгөөнийг хоригложээ

ВИДЕО: Истанбул хот үерт автаж, сургуулиудыг хаан, мотоциклийн хөдөлгөөнийг хоригложээ

Лхагва гараг /2026.10.14/-т Туркийн Истанбул хотод хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж, зам, гудамж усанд автжээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хотын захиргаа өнөөдөр /2026.10.15/ сургуулиудын хичээлийг түр зогсоож, зарим төрийн албан хаагчдыг чөлөөлөн, иргэдийг зайлшгүй шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг уриалсан байна.

ВИДЕО: 

Аадар борооны улмаас айл өрх, аж ахуйн нэгжүүд усанд автаж, зам, гарцуудад тээврийн хэрэгслүүд гацаж, хөдөлгөөнд ихээхэн хүндрэл учирчээ. Одоогоор ноцтой гэмтэл бэртлийн талаар мэдээлэл гараагүй байна. Хэвлэлүүдийн мэдээлснээр, энэхүү үерийн үеэр нэгэн дүүргийн гудамжинд үерийн усанд автсан эмэгтэйг аварчээ. Мөн гал сөнөөгчид усанд автсан зоорийн давхарт гацсан хүнийг эсэн мэнд гаргасан байна. Зарим хороололд хэд хэдэн автомашин үерийн усанд автсан дүрс бичлэг ч нийтлэгджээ.

Хотын захиргаа өнөөдөр боловсролын үйл ажиллагааг нэг өдрөөр зогсоохын зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй төрийн албан хаагчид болон бага насны хүүхэдтэй эхчүүдийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Мөн иргэдийг шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх, зоорийн давхарт амьдардаг хүмүүсийг өөр газар хоноглохыг зөвлөжээ. Үерийн нөхцөл байдалтай холбоотойгоор мотоцикл болон бусад хоёр дугуйт тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг түр хориглоод байгаа ажээ. 

Эх сурвалж: AP News