УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өчигдөр /2026.10.14/ Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Анарыг гадаад томилолтоор явахаа багасгаж, ажлаа хийх шаардлагыг тавьсан.
Тэгвэл мөн өдөр 19:34 цагт өөрийнх нь утсанд сүрдүүлсэн утга бүхий зурвас ирсэн талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Тэрбээр уг зурвасын талаар бичихдээ “Хулгайчдын эрх хүүхдүүд алчихгүй бол та нарт Монголчууд өргүй шүү. Шударга л байх ёстой. Хүн оролдоод байдаг нь би биш шүү найзуудаа. Хулгайч нар Монголын бүх юмны эзэн биш шүү. Өмнө дэд ерөнхийлөгчөөс нь нэг мессеж бас ирж байсан. Эсвэл Г.Энхтайван нь юм уу” гэжээ. Уг зурвасыг хэн илгээсэн нь тодорхойгүй бөгөөд Монголбанкны удирдлагуудтай холбоотой байж болзошгүй байгаа аж.