Түүхий нүүрс хэрэглэхгүй байх бүсэд Налайх дүүргийг нэмнэ

Түүхий нүүрс хэрэглэхгүй байх бүсэд Налайх дүүргийг нэмнэ

НИТХ-ын ээлжит хурлаар түүхий нүүрс хэрэглэхгүй байх бүсэд Налайх дүүргийг нэмж хамруулахаар болов. Ингэснээр зөвхөн нийслэлд түүхий нүүрс нэвтрүүлэхийг хориглосон Засгийн газрын 62-р тогтоолд нэмэлт өөрчлөлт байна. Энэ талаар НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэв. 

Нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэр 6 дүүрэгт хэрэгжсэн. Тэгвэл НИТХ-ын ээлжит хурлаар түүхий нүүрс хэрэглэхгүй байх бүсэд Налайх дүүргийг нэмж хамруулахаар болов. Мөн Баянзүрх дүүргийн 2-р хороо, Сонгионхайрхан дүүргийн 21-р хороо, Хан-Уул дүүргийн 12, 13, 14-р хороодыг Агаарын чанарыг сайжруулах бүсэд нэмж оруулав. 

Цаашид хамрагдах дүүрэг, бүсийн нутаг дэвсгэр нэмэгдэнэ гэж Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ч.Гантулга мэдэгдэв. Тэрээр утаа, агаарын бохирдолтой тэмцэж бууруулах ажил үргэлжилж, улсын хэмжээнд томоохон хот суурин газар, аймгийн төвүүдийг түүхий нүүрс хэрэглэхгүй байх бүсэд хамруулна гэв. 




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө