С.Будрагчаа: П.Оюунчимэг нь ичихгүй дахин ХЭҮК-ын даргад нэрээ дэвшүүлснийг эсэргүүцэж байна

С.Будрагчаа: П.Оюунчимэг нь ичихгүй дахин ХЭҮК-ын даргад нэрээ дэвшүүлснийг эсэргүүцэж байна

Livetv.mn сайтын сэтгүүлч С.Будрагчаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Түүний хувьд Хүний эрхийн Үндэсний комиссын дэд дарга П.Оюунчимэгийн тухай ноцтой баримтыг илчилж, нэвтрүүлэг бэлтгэсэн байдаг. Үүнтэй нь холбоотойгоор түүнд удаа дараа шахалт, дарамт, заналхийлэл ирсэн байна. Тухайлбал, түүний амь насанд заналхийлжээ.
 
Гэтэл П.Оюунчимэг нь Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд дахин нэрээ дэвшүүлсэн байна. Хүний эрхийн үндэсний комиссын даргын сонгон шалгаруулалт явагдаж байгаа бөгөөд нэр дэвшигчид Хууль зүйн байнгын хороонд нэрээ ирүүлж байгаа юм. Тэдгээрийн дунд П.Оюунчимэг байгаа аж. Үүнийг сэтгүүлч С.Будрагчаа эсэргүүцэж буйгаа өнөөдөр илэрхийллээ.
 
С.Будрагчаа нь энэ талаар “ Энэ хүн насанд хүрээгүй охидын биеийг өөрийн баарандаа үнэлүүлдэг байсан. 2009 оноос хойш албан тушаалаа ашиглаж Эрдэнэт үйлдвэрт өчнөөн удаа шахаа хийсэн. Хэнийг ч шоронд хийлгэж чадна гэж бусдыг сүрдүүлдэг ёс зүйгүй хүн. Гэтэл ичихгүй дахин Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүнд нэрээ дэвшүүлжээ. Түүхгүй компаниараа Налайхын дулааны станцын 460 сая төгрөгийн тендерийн ажил авсан. П.Оюунчимэг нь Хүний эрхийн үндэсний комиссын дэд даргаар ажилласанаас хойш гэр бүл болон өөрийнх нь орлого хэд дахин өссөн. Үүнийг нь эсэргүүцэж байна” гэсэн юм.
 
ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО: