СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шаардлагагүй тохиолдолд аян замд гарахгүй байхыг анхаарууллаа

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шаардлагагүй тохиолдолд аян замд гарахгүй байхыг анхаарууллаа

Цаг агаарын болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор УЦУОШГ-аас ард иргэдэд хандан анхааруулга, зөвлөмж өглөө. Энэ оны тавдугаар сарын 15-нд салхи баруун хойноос секундэд 26-28 метр, зарим үед 34 м/сек хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурна. Агаарын температур 15-нд өдөртөө 18-23 градус, шөнөдөө эрс сэрүүсч 1-6  хэм дулаан байна.

Харин 16-нд салхины хурд 16-18 м/сек, төв болон өмнөд хэсгээр шороон шуурга хойд сумын нутгаар цасан болон шороон шуурга шуурна. Цаашдаа 17-нд нийт нутгаар хур тунадас орох аж.

Тиймээс дээрх өдрүүдэд малаа бэлчээрт гаргахгүй байх, шаардлагагүй тохиолдолд холын замд явахгүй байх, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг нийт арзда иргэдэд онцгойлон анхууруулж байна.