Өнөөдөр 2016-2020 оны хугацаанд ажилласан Монголын парламентын хамгийн сүүлийн хуралдаан болж гэж хэлж байна. Учир нь маргааш улс төрийн намуудын нэр дэвшигчдээ тодруулж дуусах бол, ирэх сарын 2 ны өдөр УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх юм.
Иймд УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганыг түр завсарлуулж, үг хэлэх үеэрээ 2016-2020 оны парламентын Монгол Төрийн манлай түшээгээр долоон гишүүнийг нэрлэлээ.
ТОДРУУЛБАЛ,
- Монголын төрийн ой санамж, шударга ёсны төлөө зүтгэж, Үндсэн хуулийн эхийг барилцсан Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нарыг,
- Төрийн хатан эрдэнээр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл
- Хууль санаачлан батлуулсан тоо, ажлын хэсэгт оролцсон эрэмбийг харгалзан Д.Тогтохсүрэн,С.Бямбацогт нарыг Монгол төрийн манлай түшээдээр
- УИХ олонх, цөөнхийн тэнцвэрийг хангаж ажилласан гишүүнээр Я.Санжмятавыг
- Шилдэг залуу түшээгээр Т.Аюурсайханыг тус тус тодрууллаа.