Ц.Магалжав: Бөхчүүд найраа будилаанд оролцохгүй байх хууль эрх зүйн өөрчлөлт шинэчлэлт хийнэ

Ц.Магалжав: Бөхчүүд найраа будилаанд оролцохгүй байх хууль эрх зүйн өөрчлөлт шинэчлэлт хийнэ

Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ)-ны тэргүүн Ц.Магалжав Намрын улирлын нээлтийн барилдааны үеэр үг хэлж, энэ цаг үед барилдаж буй бөхчүүдийн сахилга бат, ёс зүйн асуудлыг нэн даруй цэгцлэх шаардлагатай байгааг албан ёсоор мэдэгдлээ.

Тэрбээр “Энэ цаг үед барилдаж байгаа бөхчүүдийн ёс зүйн асуудалд анхаарах цаг нэгэнт болжээ. Сумын болон зарим аймгийн наадмууд үзэгчгүй болж байгааг бүх шатандаа бид бүхэн мэдэж байгаа. Иймээс энэ жилийг “ЁС ЗҮЙГ ЭРХЭМЛЭХ ЖИЛ” болгон зарлаж байна. Мөн бөхчүүд ёс зүйн асуудлаас гадна найраа будилаанд оролцохгүй байх хууль эрх зүйн өөрчлөлт шинэчлэлт хийхээр төлөвлөн ажиллах болсныг мэдэгдье” хэмээлээ.

ВИДЕО:

 




Өнөөдөр гахай өдөр

6 цагийн өмнө