120 мянгатын уулзварт борооны ус зайлуулах шугам хийнэ

120 мянгатын уулзварт борооны ус зайлуулах шугам хийнэ

120 мянгатын уулзвар орчмын борооны ус зайлуулах шугамыг шүүрт худаг хийнэ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Олон жил тулгамдаад байсан 120 мянгатын уулзвар орчмын борооны ус зайлуулах барилга байгууламжийн асуудлаар Хотын Инженерийн байгууламжийн хэлтэс, Геодези, усны барилга байгууламжийн газрын холбогдох инженерүүдтэй гүйцэтгэгч Сэнзо Констракшны удирдлагуудын хамт хуралдаж ус зайлуулах шугам хоолойг хийхэд шаардагдах зураг, төсвийг ГУББГ хариуцан яаралтай боловсруулж, эцсийн байдлаар танилцуулах үүрэг өгсөн.

Уг асуудлаар өчигдөр дахин хуралдаж Богдын цэцэрлэгт хүрээлэн байгуулах талбайд шүүрт худаг хийхээр төлөвлөснийг Хотын Ерөнхий менежерт танилцуулан хийхээр шийдвэрлэлээ. Өнөөдөр уг газар дээр 14:00 цагт ажиллаж геодезийн түвшнийг харгалзан үзэж худаг хийх байршлуудыг сонгохоор болов.

Энэхүү 120 мянгатын уулзвар орчимд үүсдэг их хэмжээний ус нь цэцэрлэгт хүрээлэн рүү халих эрсдэлтэй тул дээрх асуудлыг цогцоор нь шийдвэрлэж дахин уулзвар орчимд ус тогтохгүй байхаар төлөвлөлтийг хийжээ.

Сонирхуулахад, Богд хааны ордон музейн дэргэд түүх, соёлын дурсгалт цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг зохион байгуулж, бүтээн байгуулалтын ажил 70 гаруй хувьтай байгаа юм.