Өнөөдөр халаалт, зарим байршилд халуун ус хязгаарлана

Өнөөдөр халаалт, зарим байршилд халуун ус хязгаарлана

Өнөөдрөөс нийслэлийн зарим байршилд халаалт хааж, халуун ус хязгаарлан шугам сүлжээний засварын ажлыг эхлүүлнэ. 

Тодруулбал, 2020-2021 оны халаалтын улиралд дулаан хангамжийг хэвийн найдвартай хангах зорилгоор “Зайсан дэд бүтэц холбоо” ГҮТББ-ын зайлшгүй хийгдэх техникийн шийдэл хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгүүлэх тогтоол гарсан. 

Уг тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор хэрэглэгчдийн халаалт, халуун усыг өнөөдрөөс хязгаарлан зураг төслийн дагуу ажиллахаар болжээ. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт орших Зайсангийн зүүн талын Дулаан дамжуулах төвөөс дулааны эрчим хүчээр хангагддаг 10 гаруй хотхоны 1700 айл өрхийн дулаан хангамж 2019-2020 оны халаалтын улиралд доголдож, иргэд, хэрэглэгчдээс  багагүй гомдол ирсэн байна.

Энэхүү халаалтын горим алдагдсан асуудал нь “Зайсан дэд бүтэц холбоо” ГҮТББ-ын зүгээс хийгдэх байсан техникийн шийдэл хэрэгжүүлэх шугам өргөтгөх ажлуудыг зураг төслийн дагуу хийгээгүйн улмаас үүсчээ. 

Тавдугаар сарын 17-29-ний өдрүүдэд дараах байршилд  12 хоног халуун ус хязгаарлаж засвар үйлчилгээ хийж эхэлнэ. Үүнд: 

I  болон Х хорооллын автозамын урд хэсэг болох Хархорин зах, Эрин, Номин хороолол, Материал импекс, Голден парк хороолол орчмын хэрэглэгчид орно.

Эх сурвалж: УБДС