Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -57 кгд өрсөлдөж буй Т.Ариунзаяа мөнгөн медалийн эзэн боллоо.
Тэрээр хагас шигшээ барилдаанд энэ оны Ази тивийн аварга БНАСАУ-ын Ким Хьон Атай барилдаж, нэмэлт цагт юүко үнэлгээ авч ялснаар шигшээд шалгарсан. Харин алтан медалийн төлөө БНСУ-ын бөх Парисын Олимпын наадмын мөнгөн медальт, 2024 оны Дэлхийн аварга Хух Мимид үндсэн цагт оноогоор ялагдлаа.