“Гэмгүй” олон ангит уран сайхны киноны нээлт өнөөдөр болно

“Гэмгүй” олон ангит уран сайхны киноны нээлт өнөөдөр болно

Монголын хамгийн анхны хүртээмжтэй, дохионы хэлмэрчтэй олон ангит кино болох “ГЭМГҮЙ” олон ангит уран сайхны киноны нээлтийн ёслол өнөөдөр /2026.10.01/ 18:00 цагаас Skywing center-т болно.

Тус кино нь VOO, GREEN SHOW PRODUCTION, LEBU MOTION PICTURES-ын хамтын бүтээл бөгөөд зохиолч найруулагчаар Б.Оюунбаатар ажилласан байна. Гол дүрд жүжигчин Н.Цэнд-Аюуш, Н.Ялалт, Б.Батмэнд, Б.Ган-Өлзий, Б.Марал, М.Сүхбат, Б.Маралгуа, Ц.Нямжав нар оролцжээ.