Т.Ариунзаяа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана

Т.Ариунзаяа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -57 кгд өрсөлдөж буй Т.Ариунзаяа алтан медалийн төлөө шалгарлаа.

Тэрээр хагас шигшээ барилдаанд энэ оны Ази тивийн аварга БНАСАУ-ын Ким Хьон Атай барилдаж, нэмэлт цагт юүко үнэлгээ авч ялснаар шигшээд шалгарлаа. Түүний өрсөлдөгч БНСУ-ын бөх Парисын Олимпын наадмын мөнгөн медальт, 2024 оны Дэлхийн аварга Хух Мимитэй барилдана.