Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, Шүүгчдийн зөвлөгөөнийг 2026 оны аравдугаар сарын 02-ны өдөр товлогджээ.
Нийт шүүгчийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргалаас ирүүлсэн “Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон дагалдах бусад хуулийн төсөл, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номингоос ирүүлсэн “Өгөгдлийн тухай” анхдагч хуулийн төсөл, Хууль зүй, дотоод хэргийн сайдаас ирүүлсэн “Авлигын хөрөнгийг хурааж, хүүхэд, залуучуудын хөгжлийн санд төвлөрүүлж зарцуулах тухай” анхдагч хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төсөлтэй тус тус танилцаж, хэлэлцэнэ.
Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн “Шүүхийн байршлыг тогтоох тухай” санал, шүүхүүдээс ирүүлсэн “Шүүхийн эрх зүйн актаас бусад албан бичгийг цахим хэлбэрээр үүсгэж, тоон гарын үсгээр баталгаажуулах тухай” хүсэлтийн талаар хэлэлцэхээр тогтов.