Дэлхийн аваргын хүрэл медальт К.Ёолк "Айчи Нагояа 2026" наадмын алтан медалийн эзэн боллоо.
Жүдо бөхийн -66кг-ын жинд ОУХМ Казирбекийн Ёолк хагас шигшээ барилдаанд Парисын Олимпын хүрэл медальт, Казахстаны Гусман Кыргызбаевыг барилдааны төгсгөлд үүрэх мэхээр вазари үнэлгээ авч ялсан. Харин аваргын алтан медалийн төлөө Узбекистаны Абдурахим Нутфуллоевтай барилдаж ялалт байгууллаа. Ийнхүү Монгол Улсын шигшээ багийн эхний алтан медалийг хүртэж нэг алт, нэг хүрэл амжилтаар медалийн хүснэгтийн 26-р байр руу дэвшлээ.