Д.Нямхүү: 20 хүн эдгэж, 78 хүн эмчлэгдэж байна

Д.Нямхүү: 20 хүн эдгэж, 78 хүн эмчлэгдэж байна

Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цар тахалтай холбоотой ээлжит мэдээллээ хүргэж байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү " Өнөөдөр ХӨСҮТ-ээс таван хүн эдгэж гарлаа. Үүнээс дөрөв нь оюутан, нэг 55 настай эмэгтэй байсан. Ингээд нийт 20 хүн эдгэсэн байна. Одоогоор коронавирусийн халдвар авсан 78 хүнд эмчилгээ хийгдэж байна. 

Өчигдөр нийт дөрвөн лабораторид 381 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй" гэв.