2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээ илэрхийлж байсан Сангийн сайд асан С.Баярцогт, Хотын дарга асан Бат-Үүл Ерөнхийлөгчийн зөвлөх гишүүн асан Г.Уянга нар өнөөдөр АН-ын гишүүнчлэлээ сэргээж, тус Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүн болжээ.
Тэднийг өнөөдөр хуралдсан ҮБХ-ны цахим хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонхийн саналаар Үндэсний бодлогын хороонд бүртгэсэн байна.
Мөн тэдэнтэй хамт Блүмберг телевизийн захирал Э.Долгион зэрэг долоон хүнийг ҮБХ-ны гишүүнээр батламжилжээ. АН-ын ҮБХ энэ сарын 16 нд буюу ирэх Бямба гарагт хуралдаж нэр дэвшигчдээ тодруулахаар төлөвлөжээ.