ОБЕГ: Шаардлагатай тохиолдолд зам хаана

ОБЕГ: Шаардлагатай тохиолдолд зам хаана

ОБЕГ, ЦУОШГ-аас цаг агаарын гамшигт үзэгдэл болох талаар сэрэмжүүлж, мэдээлэл хийсэн билээ.

Энэ үеэр  ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн "Цасан болон шороон шуурганы улмаас замын нөхцөл байдал хүндэрдэг. Тиймээс цаг агаарын нөхцөл байдлыг харгалзаад аймаг, орон нутгийн Засаг даргын захирамжаар хот хоорондын замыг хаах арга хэмжээг авч магадгүй. Тиймээс иргэд өөрийнхөө төлөө төрийн байгууллагын шийдвэрийг дагаж, мөрдөх хэрэгтэй.  ОБЕГ-аас 20 гаруй мянган малчин иргэдэд багц месеж явуулж, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг өгч байна. Хүчтэй шуурганы үеэр гал түймэр гарах эрсдэл нэмэгддэг. Тиймээс ил задгай гал гаргахгүй, үнс нурмаа ил асгахгүй байхыг анхааруулъя" гэсэн  юм.