Эрдэнэт хотод 11 давхараас хүүхэд унаж, амиа алдсан хэрэг гарчээ

Эрдэнэт хотод 11 давхараас хүүхэд унаж, амиа алдсан хэрэг гарчээ

Эрдэнэт хотод энэ сарын 12-ны өдөр 22:00- 23:00 цагийн хооронд "Евро еко” хотхоны 11 давхараас гурван  настай, эмэгтэй хүүхэд унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.Уг золгүй явдал гарах үед ар гэрийн асран хамгаалагч нар өөр өрөөнд байсан ба түр зуурын хариуцлага алдах үед энэхүү явдал гарсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна.

Одоогоор тус хэргийг Аймгийн ЦГ-ын мөрдөн байцаах тасаг дээр шалгаж байгаа бөгөөд ЦГ-аас дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна.

Урин дулаан цаг ирсэн үед ялангуяа орон сууцны хороололд амьдардаг иргэд бага насны хүүхэддээ тавих анхааралаа нэмэгдүүлж цонхоо хамгаалалтай болгох, бага насны хүүхдийг асран хамгаалах хүнгүй үлдээхгүй байх, хашааныхаа ойр орчим тоглуулахгүй байх, машин замаас болгоомжлох, уяатай нохойгоо шалгах зэргийг нягтлаж анхаарлаа сулруулахгүй байхыг онцгойлон сануулав. Өнгөрсөн 2019 онд мөн хоёр бага насны хүүхэд унаж нас барсан хэрэг гарсан юм.

Эх сурвалж: Erdenetlife.mn