Солонгостоо өндөр амжилттай байгаа ОАК-ны жүжигчид “Говь” кашмирийн бүтээгдэхүүнээр гоёжээ

Солонгостоо өндөр амжилттай байгаа ОАК-ны жүжигчид “Говь” кашмирийн бүтээгдэхүүнээр гоёжээ

Монголд төдийгүй Солонгос улсдаа олны хүртээл болж, үзэгчдийг байлдан дагуулаад буй “Хосуудын ертөнц” хэмээх ОАК-ны жүжигчид Монголын  брэнд “Говь” кашмирийн ноолууран ороолт, пальто зэргийг зураг авалтандаа  ашиглажээ. Тус киноны анги бүр дээр гол дүрийн жүжигчид, “Говь кашмир”-ийн ороолт, пальто зэргийг өмссөн үзэгдэл гардаг бөгөөд тус брэндийн хувцсаар гоёх хүсэлтэй хүмүүсийн тоо нэмэгдэх боломжтой гэж шүтэн бишрэгчид үзэж байгаа юм.

“Говь” кашмирийн нэрийн дэлгүүр Солонгос улсын Сөүл хотод байрладаг юм байна.

Тус кино нь нийт 16 ангитай бөгөөд гэр бүлээс гадуурх харилцаа болон хэд хэдэн төрлийн хосын харилцааг харуулдаг.