Сонгуулийн тухай хуулиар 2020 оны тавдугаар сарын 10-16 ны хооронд нам, эвслүүд УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулж, СЕХ-нд бүртгүүлэх ёстой юм.
Тэгвэл Монголын улс төрийн томоохон намууд болох Монгол Ардын нам /МАН/-ын бага хурал, Ардчилсан нам /АН/-ын Үндэсний бодлогын хорооны хурал энэ сарын 16 ны өдөр буюу ирэх Бямба гарагт зарлагдсан байна. Тус хуралдаанаар 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулах ажээ.