Орон нутгийн замын хураамжийг 10 мянга төгрөг болгосныг цуцлах эсэхээр ажлын хэсэг байгуулна

Орон нутгийн замын хураамжийг 10 мянга төгрөг болгосныг цуцлах эсэхээр ажлын хэсэг байгуулна

Орон нутгийн замын хураамж 10 мянга төгрөг болсныг цуцлах өргөдөл санаачилж нийтийн өргөдөл гомдол хүлээн авдаг "D.parliament.mn дээр" байршуулсан талаар бид өмнө мэдээлж байсан. Тэгвэл тус өргөдлийг 33,095 иргэн дэмжиж гарын үсэг зурснаар ажлын хэсэг байгуулахаар болжээ.

Эргэн санабал, наймдугаар сарын 1-нээс улсын чанартай авто зам ашигласны төлбөрийг Засгийн газрын 273 дугаар тогтоолоор нэмэгдүүлсэн билээ. Тухайлбал, суудлын автомашины төлбөр нэг мянган төгрөгөөс таван мянган төгрөг, ачааны автомашиных 10 мянган төгрөгөөс 20 мянган төгрөг болж өсөөд байсан юм.