“Хоттойгоо селфидье” уралдааны шагналын сан 3 сая төгрөг

“Хоттойгоо селфидье” уралдааны шагналын сан 3 сая төгрөг

Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, аж амьдралыг харуулсан гэрэл зургийг түүх болгон үлдээж, хотын хөгжлийн явцыг сурталчлах зорилгоор “Хоттойгоо селфидье” уралдааныг Нийслэлийн ИТХ-аас Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулж байна.
Энэхүү уралдаан оролцох хүсэлтэй хүн бүр хотод өнгө үзэмж нэмсэн бүтээн байгуулалт болон бусад эерэг сайхан сэтгэгдэл төрүүлэх зүйлсийг  өөрийнхөө зурагтай хамт селфидэж уралдаанд оролцох боломжтой.
Бүтээлийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 23.00 цаг хүртэлх хугацаанд photo@mopa.mn хаягаар хүлээн авах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 70119921 дугаарын утсаар өгнө.  
Уралдааны 1-р байр 1.5 сая, 2-р байр 1 сая, 3-р байр 500 мянган төгрөгийн шагналтай аж. 
 
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ