Улсын начин Н.Амгаланбаатар “Дэлхийн нүүдэлчдийн наадам”-аас хүрэл медаль хүртлээ

Улсын начин Н.Амгаланбаатар “Дэлхийн нүүдэлчдийн наадам”-аас хүрэл медаль хүртлээ

 

Дэлхийн нүүдэлчдийн хамгийн том спортын наадам болох “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам” Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек, Чолпон-Ата хотод “Хүчээрээ нэгдэж, сэтгэлээрээ нэгдэнэ” уриатайгаар үргэлжилж байна. Тус наадамд дэлхийн 100 гаруй орны төлөөлөгч, тамирчид уламжлалт спортын 43 төрөлд өрсөлдөж байгаа юм.

Монгол Улсаас тус наадамд спортын 27 төрөлд нийт 135 төлөөлөгч оролцож байна. Үүнээс Алыш бөхийн фрийстайл төрөлд өрсөлдсөн улсын начин Н.Амгаланбаатар хүрэл медаль хүртлээ. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Н.Амгаланбаатар эхний тойрогт Бенин, хоёрдугаар тойрогт Нидерланд, шөвгийн наймд Беларусын бөхийг тус тус ялж, хагас шигшээд Киргизстаны бөхөд ялагдсанаар хүрэл медалийн эзэн болсон байна.