Нью Йорк хотын Боловсролын газар 2026-2027 оны хичээлийн жилд бага болон дунд ангийн сурагчдад сургуулийн орчинд хиймэл оюун ашиглахыг хоригложээ.
Нэг жилийн хугацаанд хэрэгжих уг хориг нь Нью Йорк хотод үйл ажиллагаа явуулдаг улсын сургуулиудын сурагчдын 2/3-т нь буюу 600 мянга орчим сурагчдад үйлчлэх аж. Нью Йорк хотын дарга Зохран Мамдани, Нью Йорк хотын Боловсролын газрын дарга Камар Сэмюэлсийн хамт өнгөрсөн лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ хиймэл оюун ухаан ашиглахыг хориглосон нь хүүхдүүдийн дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах сэтгэлгээг, багш сурагчдын харилцааг хамгаалах зорилготойг онцолжээ.
Ухаалаг төхөөрөмжүүд болон хиймэл оюун ухаан нь хүүхдийн хөгжил, суралцах чадвар болон аюулгүй байдалд эрсдэл учруулж байна гэсэн шалтгаанаар Америкийн мужууд эхнээсээ хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээг бууруулах хатуу арга хэмжээнүүдийг авч эхлээд байгаа юм. Мөн сургуулийн орчинд ChatGPT, Claude зэрэг хиймэл оюун ухаан бүхий чат ботуудыг хэрэглэхийг бүх насны сурагчдад хоригложээ. Багш нарын хувьд ч хиймэл оюун ухааныг хичээлийн төлөвлөгөө гаргах зэрэгтээ ашиглаж болох ч сурагчдад дүн тавих, бие даалт, даалгавар өгөхдөө ашиглахыг хоригложээ.
Эх сурвалж: CNN