Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цар тахалтай холбоотой цаг үеийн байдлаар ээлжит мэдээллээ хийж байна.
Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн 42 тохиолдол бүртгэгдсэнээс 15 хүн эдгэсэн байна.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү " Өчигдөр улсын хэмжээнд дөрвөн лабараторид нийт 266 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд ХӨСҮТ-д 7, ажиглах байранд 242 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор хийсэн шижилгээнүүд багтаж байна.
Одоогоор ОХУ-ын вирусийн голомттой бүсээс ирж буй оюутнуудаа авахаар бэлдэж байна. 346 оюутан хүлээн авна." гэв.