ТОДРУУЛГА: Непалд болсон байгалийн гамшигт манай улсын иргэд өртсөн талаарх мэдээлэл ирээгүй

ТОДРУУЛГА: Непалд болсон байгалийн гамшигт манай улсын иргэд өртсөн талаарх мэдээлэл ирээгүй

Непалын хойд хил орчмын уулархаг хөндийг лхагва гарагт хүчтэй үер дайрсны улмаас 160 гаруй хүн амиа алдаж, хэдэн зуун хүн сураггүй болоод байгаа билээ. Сураггүй болсон хүмүүсийн дотор 391 гадаадын жуулчин, 93 Балбын иргэн байгаа гэж тус албаны мэдэгдэлд дурдсан юм. 

Харин цахим сүлжээнд өчигдөр /2026.08.31/ Хатагин Батчулууны Гэрэлт-Од гэх цахим хаягаас "Хоёр сайхан эмч минь Непал руу аялалд яваад эргэж ирсэнгүй" хэмээн пост бичсэн нь олны анхаарлыг татсан. Улмаар Монгол Улсын иргэд Непалд болсон байгалийн гамшигт өртөж, амь насаа алдсан юм биш биз. Үүнд Гадаад харилцааны яам анхаарал хандуулж байна" гэх асуултууд гарч буй. Тиймээс бид дээрх мэдээлэлтэй холбоотойгоор Непалд болсон байгалийн гамшигт манай улсын иргэд өртсөн эсэх талаарх мэдээллийг тодрууллаа. Албаны хүмүүсийн өгч буй мэдээллээр "Непалд болсон байгалийн гамшигт манай улсын иргэд өртсөн талаарх мэдээлэл ирээгүй. Гадаад харилцааны яам бүх л холбогдох Элчин сайдын яам, консулын газрын албаныхантай холбоо тогтоож, мэдээлэл солилцон ажиллаж байгаа" гэдгийг тодотгов. 

Харин дээрх постын хувьд тухайн нэр бүхий иргэн нь гаднын улс оронд ажиллаж, амьдардаг бөгөөд энэ талаараа бичсэн байх талтай аж.