ЭСЯ: БНСУ хилээр нэвтрэхэд оршин суух хугацааг паспорт дээр тэмдэглэнэ

ЭСЯ: БНСУ хилээр нэвтрэхэд оршин суух хугацааг паспорт дээр тэмдэглэнэ

БНСУ дахь Монголын ЭСЯ-наас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд “Cүүлийн үед БНСУ-ын хилээр нэвтэрсний дараа иргэд өөрийн зөвшөөрөгдсөн оршин суух хугацаагаа шалгалгүй, хугацааг хэтрүүлсний улмаас хууль бус оршин суугч болох тохиолдол цөөнгүй гарч байна.

БНСУ-ын хилээр нэвтрэх үед хилийн шалган нэвтрүүлэх байцаагч паспорт дээр оршин суух буюу хилээр гарах хугацааны талаарх мэдээллийг тэмдэглэдэг. Оршин суух хугацааг хэтрүүлсэн тохиолдолд тухайн иргэн БНСУ-ын гадаадын иргэн, харьяатын тухай холбогдох хуулийг зөрчсөнд тооцогдож, хуульд заасан хариуцлага хүлээлгэн торгуулах, мөн цаашид тус улсад нэвтрэхэд хүндрэл учрах зэрэг сөрөг үр дагавар гарах эрсдэлтэй.

Иймд иргэн Та бүхэн хилээр нэвтэрсний дараа өөрийн оршин суух зөвшөөрөгдсөн хугацааг шалгаж, тэмдэглэн авч, хуулийн хугацаандаа нутаг буцан хууль бусаар оршин суух нөхцөл байдалд орохоос урьдчилан сэргийлнэ үү.