ОБЕГ: Маргааш Туркийн Истанбулаас 170 орчим монгол иргэнийг татан авна

ОБЕГ: Маргааш Туркийн Истанбулаас 170 орчим монгол иргэнийг татан авна

УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар  мэдээлэл хийж байна. 

Консулын газрын дэд захирал Л.Мөнхтүшиг: "УОК-оос өгсөн үүргийн дагуу гадаадад байгаа иргэдээ эх орондоо татан авах ажиллагаа үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 46 улсаас 10,836 иргэн эх орондоо буцах хүсэлт гаргасан. Эдгээр иргэдийг бүс нутгаар нь хуваасан. Маргааш МИАТ компани Улаанбаатар Истанбул чиглэлд нислэг хийнэ. 170 гаруй иргэнийг татан авна"гэж хэллээ. 

УОК тавдугаар сарын 11-нд хуралдаж Энэтхэг улс руу тусгай үүргийн хоёр нислэг үйлдэх өмнөх шийдвэрээ баталгаажууллаа. Тусгай нислэгийг “МИАТ” компани энэ сарын 18-нд Шинэ Дели, мөн сарын 30-ны хавьцаа Гоа руу үйлдэхээр тогтсон байна хэмээн Энэтхэг дэхь ЭСЯ-ны цахим хуудаснаа мэдээллээ.

Мөн гадаадаас ирэх иргэд эрүүл мэндийн хуудсаа үнэн зөв, гүйцэд бөглөх хэрэгтэйг анхааруулж байна.