Өчигдөр 23:04 цагт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 85/А байрны 3 дугаар орцонд хаалга онгойлгож өгнө үү гэсэн хүсэлт Цагдаагийн байгууллагаас иржээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 23:12 цагт очиход тус байрны 2 дугаар давхрын тагтнаас 40 орчим настай эрэгтэй унаж бэртсэнийг НЯТТТ-д хүргэсэн байна.
Тус байрын оршин суугч иргэн Д /42 настай, эмэгтэй/, иргэн Г /39 настай, эрэгтэй/ нар согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай, хаалгаа онгойлгохгүй байсныг тэлэгч багаж ашиглан онгойлгож, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгчээ.