Д.Мөнх-Эрдэнэ МАН-аас гарч, Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар нарын эсрэг өрсөлдөнө гэв

Д.Мөнх-Эрдэнэ МАН-аас гарч, Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар нарын эсрэг өрсөлдөнө гэв

Ардчилсан нам /АН/-аас Н.Алтанхуяг, Б.Дэлгэрмаа зэрэг ахмад гишүүд гарч, энэ удаагийн УИХ-ын сонгуульд бие дааж өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд байгаа билээ. Тэгвэл МАН-аас залуучууд нь гарч, бие дааж өрсөлдөнө гэдгээ мэдэгдэж эхэлсэн байна. 

Тухайлбал, МАН-ын залуу хуульчдын төлөөлөл Д.Мөнх-Эрдэнэ тус намын гишүүнчлэлээс татгалзаж, МАН-аас Сүхбаатар дүүрэгт нэр дэвших Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар нартай өрсөлдөнө гэдгээ мэдэгдлээ. 

Тэрээр Сүхбаатар дүүргийн МАН-ын 73-р хороонд гаргасан намаас гарах тухай өргөдөлдөө “УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн 24 дүгээр тойрогт МАН-аас хариуцсан салбараа хойш татаж, үүрэгт ажилдаа удаа дараа ноцтой алдаа гаргасан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, УИХ-ын гишүүн ГХ-ны сайд Д.Цогтбаатар нарыг дэвшүүлж байгаа эрс эсэргүүцэж байна.  Иймд Д.Мөнх-Эрдэнэ миний бие ирж буй сонгуульд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, УИХ-ын гишүүн ГХ-ны сайд Д.Цогтбаатар нартай өрсөлдөхөөр шийдвэрлэсэн” гэж өргөдөлдөө дурджээ. 

Д.Мөнх-Эрдэнийн МАН-аас гарах өргөдөл