Өнөөдөр буюу энэ сарын 11-нд Дорноговь аймгийн нийт нутгаар салхины хурд ихэсч хүчтэй шороон шуурга шуурч байна.
Аймгийн Онцгой байдлын газрын мэдээлснээр нийт нутгаар салхи баруун хойноос секундэд 16-18 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсч байгаа юм.
Тиймээс аймгийн ОБГ-аас иргэд, малчид, тээврийн замд явж буй жолооч нарыг аюулгүй байдлаа хангаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа