Монгол Улсад төрөлтийн түвшин сүүлийн жилүүдэд тогтмол буурч, 2020-2024 онд шинээр мэндэлсэн хүүхдийн тоо 22.8 хувиар цөөрчээ.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2020 онд улсын хэмжээнд 77,946 хүүхэд төрсөн бол 2021 онд 73,866, 2022 онд 67,874, 2023 онд 66,763, 2024 онд 60,214 хүүхэд мэндэлсэн байна. Ингэснээр 2020-2024 оны хооронд төрсөн хүүхдийн тоо 17,732-оор буюу 22.8 хувиар буурсан байна. Өдөрт дунджаар мэндэлж буй хүүхдийн тоогоор авч үзвэл 2020 онд 213 орчим байсан бол 2024 онд 165 болж буурчээ.
Мөн нэг мянган хүнд ногдох төрөлтийн түвшин 2020 онд 23.2 байсан бол 2024 онд 17.0 болж, 6.2 нэгжээр буурсан байна. Төрөлтийн бууралт 2025 онд ч үргэлжилсэн шинжтэй байна. Тухайлбал, 2025 оны эхний гурван сард улсын хэмжээнд 13,482 хүүхэд төрсөн нь өмнөх оны мөн үеэс 762 хүүхдээр буюу 5.3 хувиар бага үзүүлэлт болжээ.