ШУУРХАЙ: Сураггүй алга болсон 10 настай охины хэрэгт холбогдуулан  хөрш айлын иргэнийг цагдан хорьжээ

ШУУРХАЙ: Сураггүй алга болсон 10 настай охины хэрэгт холбогдуулан хөрш айлын иргэнийг цагдан хорьжээ

Сураггүй алга болсон 10 настай охины хэрэгт холбогдуулан  хөрш айлын аав болон түүний 26 настай хүү хоёрыг цагдан хорьжээ. Одоогоор уг иргэнийг ямар үндэслэлээр цагдан хорьсон болон хэрэгт холбогдох нөхцөл байдлыг хууль, хяналтын байгууллагаас шалгаж байна.

Ховд аймгийн Буянт сумаас сураггүй алга болсон 10 настай охиныг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна. Харин охиныг нас барсан, цогцос нь олдсон гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаад байгаа юм. Тус мэдээлэл нь худал болохыг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас иргэдийг баталгаагүй мэдээлэл тараахгүй байхыг анхаарууллаа.