Худалдаа, хөгжлийн банкны үүсгэн байгуулагч Д.Эрдэнэбилэг хоёр хоногийн өмнө буюу 2026.08.11-нд эх орондоо ирсэн талаар түүний ойрын эх сурвалж мэдээллээ.
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үеэс “улсын дайсан” болгож эхэлсэн Д.Эрдэнэбилэг Сингапур улсад 2022 оноос хойш амьдарч байгаад эх орондоо ирж буй нь энэ юм. Тэрбээр Перу улсад алтны уурхайтай бөгөөд Сингапур улсаас уурхайгаа удирддаг. Анх 226 сая ам.доллароор худалдаж авч байсан гэх уурхайн бизнес нь ч амжилттай байгаа гэдэг.
Сануулахад, Д.Эрдэнэбилэг нь Үндэсний хамгийн том үйлдвэрлэгч Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр болох Монгол Улсын 49 хувийн хувьцааг Оросын Холбооны Улсын “Ростех” корпорациас худалдан авахад Худалдаа, хөгжлийн банкнаас санхүүжилт олгож, хэлцэл амжилттай болсон юм. Монгол Улсын “Корпорейт” ХХК нь 400 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 1.25 их наяд төгрөгийг ОХУ-д төлсөн. Ингэснээр Монголын төр 49 хувийг буцаан авах шийдвэр гаргаж, “Эрдэнэт үйлдвэр” 100 хувь төрийн өмчид шилжсэн байдаг. Мөн тэрбээр “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголд авчирсан нь буруу байгаагүй бөгөөд харин төр 100 хувь эзэмших нь зөв гэсэн байр суурийг илэрхийлдэг.