Хаврын чуулган энэ долоо хоногт завсарлана

Хаврын чуулган энэ долоо хоногт завсарлана

УИХ-ын хаврын чуулган энэ баасан гаригт /2020.05.15/ завсарлана. Хаврын чуулганыг эрт завсарлуулж буй шалтгаан нь УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллахтай холбоотой юм. Энэ жил сонгуулийн жил. Тиймээс гишүүд зургадугаар сарын 15-ны өдрийг хүртэл тойрогтоо ажиллаж сонгогчидтойгоо уулзах аж. 

Хаврын чуулган өнгөрсөн дөрөвдүгээр сарын 06-ны өдөр эхэлж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсантай холбогдуулан Дагаж мөрдөх журмын тухай хуулиудыг баталсан. Мөн "Алсын хараа 2050" хөгжлийн хөтөлбөр зэргээс гадна зарим нэг томилгоог хийсэн юм.