Өнөөдөр хуваарийн дагуу /2020.05.11/ УИХ дахь МАН-ын бүлэг хурадах ёстой ч хуралдахгүй гэсэн байна. Учир нь намын бүлгээр хэлэлцэн шийдвэрлэх улс төрийн шийдвэртэй асуудал байхгүй гэсэн мэдээллийг өглөө.
Харин АН-ын зөвлөл яг одоо хуралдаж байна. Тус зөвлөлийн хуралдаанаар энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэнэ.